m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.04 02:28
197
Х.Цогтгэрэл хүрэл медаль хүртлээ

Туркийн Самсун хотноо жүдо бөхийн гран при тэмцээн болж өнгөрлөө.  Энэ удаагийн тэмцээний сүүлчийн өдөр буюу өчигдөр хүнд жингийнхний барилдаанд -100 кг-д Х.Цогтгэрэл барилдаж хүрэл медаль хүртлээ.

-100 кг-д Х.Цогтгэрэл барилдаж хүрэл медаль хүртлээ

Манай бөх С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Туркийн Биткин Назмиг буулгаж авсан. Харин хоёрдугаар тойрогт Бельгийн Тома Никифоровыг хожсон бол хэсгийн аваргын төлөө барилдаанд Бразилийн Рафаел Бузакаринид ялагдсан юм. Гэвч торгуулын тойрогт Казахстаны алдарт бөх, дэлхийн алт, мөнгөн медальт Максим Раковыг буулгаж авч, улмаар Өмнөд Африкийн Иван Ремаринког ялснаар хүрэл медаль хүртлээ.