МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас нийслэлийн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгт эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсролын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнгөрөгч долоо хоногт хийсэн юм.
Өвлийн улиралд цэцэрлэгийн үйл ажиллагааг ийм хүнд нөхцөлд үргэлжлүүлэн явуулж байсан нь хүүхдийн аюулгүй байдалд ноцтой эрсдлийг үүсгэжээ
Тус шалгалтаар 95 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрсдэл ихтэй үнэлэгдлээ. Учир нь цэцэрлэгийн өргөтгөлийн буюу давхар нэмэх барилгын ажлыг 2015 оны 10 дугаар сард хийсэн боловч гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас 11 дүгээр сард барилгын ажлыг зогсоосон аж. Гэтэл өнөөдөр тус цэцэрлэгийн дээвэр онгорхой, барилгын ажил эхэлсэн, орчин тойрон нь барилгын хогоор бохирлогдсон байдалтай байгаа аж. Өнгөрсөн хугацаанд өвлийн улиралд цэцэрлэгийн үйл ажиллагааг ийм хүнд нөхцөлд үргэлжлүүлэн явуулж байсан нь хүүхдийн аюулгүй байдалд ноцтой эрсдлийг үүсгэжээ.
Энэ талаар бид дэлгэрэнгүй мэдээлэх болно.