m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.07 06:51
424
"Гэгээн муза" наадамд нэр дэвшигчид тодорлоо

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах "Гэгээн муза-13" наадмын хэвлэлийн хурал өнөөдөр УДЭТ-ын байранд болж өнгөрлөө. Тус наадам ирэх тавдугаар сарын 01-07-ны хооронд зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодруулах юм. Мөн тус наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдэд батламж гардуулж амжилт хүслээ.

Наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдэд батламж гардуулж амжилт хүслээ

Энэ наадам жил бүр хүрээгээ тэлж, аймаг орон нутгийн театрын бүтээлүүдийг сорихоос гадна олон улсын хэмжээнд зохион байгуулагдах болсон юм. Энэ жилийн хувьд тус наадамд Монгол, Орос, Герман, Польш, Грек, Киргиз, Буриал, ӨМӨЗО-ны уран бүтээлч, зочид оролцох аж. 

Наадмын нэгдүгээр шатанд гадаад дотоодын 34 бүтээл бүртгэгдэж 17 бүтээл шалгарсан бөгөөд эдгээр уран бүтээлүүдээс цомын эзэн тодрох юм.

13 дахь удаагийн “Гэгээн Муза” удахгүй болох гэж байна.  Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг наадам маань жилийн жилд өргөжиж байна. Олон улсын гэх тодотгол  утга учир нь улам тодорч байна. Бид энэ жил 34 бүтээл хүлээн авсан.  Эхний шатны шалгаруулалтын дараа 17 бүтээл үлдээд байна.  Эдгээрээс наадмын шилдгүүд шалгарах учиртай. Бид өмнөх жилүүдэд оролцож байгаа бүтээлүүдээ заримыг нь бичлэгээр үзэж шүүдэг байсан. Харин энэ жилийн тухайд бүгдийг нь тайзан дээр шүүлээ. Үзэгчид хэрхэн хүлээн авч байна. Жүжиглэлт, тайз засалт гээд бүх зүйлийг нь харсан. Тиймээс шүүлтийн төвшин маань нэг шатаар ахисан гэж хэлж болно.  Мөн энэ жил “Гэгээн Муза” наадмын гранпри шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгосон. Энэ нь бидний зохион байгуулж байгаа ажлыг урамшуулан дэмжсэн сайхан хэрэг боллоо.

Шүүлтийн төвшин маань нэг шатаар ахисан

-Та олон улсын гэх тодотгол нь улам нэмэгдэж байна гэлээ. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?

-Энэ удаагийн наадамд Орос, Герман, Польш, Грек, Киргиз зэрэг 10-аад орны уран бүтээлч оролцохоор болж байна.  Мөн нэг хүний жүжгийн төрөлд шүүгчээр Киргиз улсын Драмын театрын уран сайхны удирдаач, театр судлаач, найруулагч хүн ажилласан байгаа. Энэ мэтчилэн бидний наадам олон улсын төвшинд хүрч чадаж байгааг гэрчлэн олон жишээ бий.

“Гэгээн Муза” наадмын гранпри шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгосон