Зөвлөгөө-1: Хэрэв та авто машины талаар тийм ч өргөн мэдээлэлгүй бол анхаарах зүйлсийн талаар зөвлөх гэж байна. Таны худалдан авах гэж буй машиныг засварт оруулж байсан завсарын газар болон сэлбэг хэрэгслийн дэлгүүр бий юу гэдэг нь ихээхэн чухал байдаг. Мэдээж урьд нь ашиглаж байсан машин учраас эвдрэл гарах гээд байдаг. Тиймээс шинэ машин мэт ойлгож хараахан болохгүй. Авах гэж буй машинаа засварын газруудад хандаж, мэргэжлийн хүмүүсээр шинжлүүлэхэд илүүдэхгүй.
Зөвлөгөө-2: Таны анхаарах ёстой дараагийн зүйл бол дугуйны чанар байдлыг болон дугуйны хээг харах нь чухал. Нэгэнт л худалдан авалт хийж байгаа юм бол сайн дугуйтай машин авах нь чухал байдаг. “За тэр дугуй яахав дараа нь худалдаад авчихъя” гэж болохгүй. Дөрвөн шинэ дугуй авахад л бас хөөрхөн зардал болно шүү.
Зөвлөгөө-3: Хөдөлгүүрийн гадна талын бохирдолт буюу тостой байгааг нь сайн ажиглаарай. Хараад мэдэх боломжтой шүү дээ.
Зөвлөгөө-4: Машинаа асаагаад яндангаас гарч байгаа утааны хэмжээг хар. Хар утаа ихээр хаяж байгаа машин тодорхой хэмжээний эвдрэлтэй байна гэсэн үг. Утаа гэдэг бол автомашины хөдөлгүүр ямар байгааг илэрхийлдэг нэг үзүүлэлт болдог. Гарч буй утааны хэмжээ их байвал уг машин цаашид явцгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тэгээд ч энэ нь хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөтэй гэдгийг та юу эс андах вэ?
Зөвлөгөө-5: Дараагийн нэг анхаарах зүйл гэвэл автомашины жолоог эгц байрлуулсны дараа машинаа урдаас нь харж дугуй нь голлож байгаа эсэхийг шалгаарай. Дугуй нь дотогшоо эсвэл, гадагшаа налсан байна уу гэдгийг өөрийн нүдэн баримжаагаар сайтар харах нь зүйтэй. Дугуйны хазайсан байдлыг тавилтын өнцөг гэдэг. Тавилтын өнцөг алдагдсан машины дугуй элэгдэх нь хурдан байдаг. Энэ нь дугуй солих хугацаа болоогүй байхад дугуй нь эхлээд элэгддэг. Мөн маневр хийх чадвар нь мууддаг байна.