

Ирэх додугаар сард АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалт Монгол улсад болох гэж байна. Дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүнүүд Монголд цуглаж, эдийн засаг, улс төрийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэд, хэдэн ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь зарим дүүргийн автозам дагуух гутал засварчин, гуанз, ТҮЦ зэргийг нүүлгэх ажил юм. Тодруулбал тэднийг ирэх наймдугаар сарын 20-н хүртэл үйлчилгээ явуулахыг нь хориглож буй аж.
Автозам дагуух гутал засварчин, гуанз, ТҮЦ зэргийг нүүлгэнэ
