m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.15 00:40
95
Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ

Өнгөрөгч шөнө цас их орж, шуурсан тул ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ. Мөн нутгийн урд хэсгээр цас их орж зарим даваа хаагдсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа гэнэ.

ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ.

Баруун болон Өмнөд, Хойд чиглэлд цаг агаарын нөхцөл байдлын улмаас хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар түр зогсоожээ.Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь цастай байгаагаас Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу, Тэлмэн, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-40 см-т хүрч хоёр аймгийн 13 сум цагаан зудтай байгаа гэнэ..

 Өнөөдрөөс цасан болон шороон шуурга шуурч мал төллөлтөд сөргөөр нөлөөлж болох тул малчдыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.