Монголын ууган арьс ширний үйлдвэр болох “Монгол Шевро” ХК-ийн үндэс суурь тэртээ 1934 онд тавигдаж байжээ. Тэр цагаас хойш өдгөө 80 гаруй жил энэ салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж дотоод гадаадын хэрэглэгчдийг чанартай арьсаар хангаж байна. Тус компанийн гол бүтээгдэхүүнд хонь,ямаа,үхрийн хагас боловсруулсан арьс шир (пиклд,ветбля,краст) бэлэн боловсруулж будсан савхи (хувцас,гутлын дотрын зориулалттай савхи,жижиг эдлэл,бэлэг дурсгалын зориулалттай савхи) савхин бэлэн хувцас (савхин дээл, куртка,бээлий) зэрэг багтдаг юм.
80 гаруй жил энэ салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна
Т.Энхболд “Монгол Шевро” ХК-ийн үйлдвэрийн Ерөнхий менежер
-Сайн байна уу, үйлдвэрийн үндэс суурь тавигдаад 80 гаруй жил болжээ. Өнөөдөр ямар, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаа, дотоодын зах зээлд нийлүүлж байгаа вэ?
-Тийм ээ. 1934 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар манайх шевро, шевре, бульгар үйлдвэрлэж гадаад, дотоодын экспортод гаргаж байна. Мөн тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэж байна.
Мөн дотоодын гутал, цүнх үйлдвэрлэгчиддээ зориулж гүн боловсруулсан савхийг бэлтгэн нийлүүлдэг.
-Үйлдвэрийн хүчин чадлыг танилцуулбал?
-Манай үйлдвэр өдөрт 4000 бог, 1000 ширхэг бодын арьс боловсруулах хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар Итали, Испани, Турк улс руу хоёр, гуравдугаар зэрэглэлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортолж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 60 орчим хувийг экспортолдог бол 20-30 хувийг дотоодын үйлдвэрлэгчиддээ, үлдсэнээр нь өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.
-Цаашдын зорилго тань юу вэ?
-Гүн боловсруулсан арьсаа түлхүү экспортод гаргахаар зорин ажиллаж байна. Одоогоор бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг хагас боловсруулдаг бол үлдсэн 40 хувийг гүн боловсруулдаг. Энэ тооны чанарыг нэмэгдүүлэх зорилго тавиад байна.
-Гүн боловсруулсан арьс илүү чанартай гэж ойлгож болох уу. Илүү чанартай арьсаараа дотоодын хэрэглэгчдээ хангаж, өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. түүгээрээ өөрсдийн үйлдвэрт савхин хувцас үйлдвэрлэж байна. Мөн дотоодын хэрэглэгчдээ савхиар хангадаг.
-Хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг яагаад экспортонд илүү гаргаад байна вэ?
-Үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжтэй уялдаж хагас боловсруулалт түлхүү явагдаад байгаа юм. Үйлдвэрийн хэтийн зорилго бол бүтээгдэхүүнээ 100 хувь гүн боловсруулж эцсийн шатанд хүргэх. Үүний хүрээнд 2014 оноос Чингис бондоос санхүүжилт аваад тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийж эхлээд байгаа.
-Үйлдвэр хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 80 орчим ажилтантай. Уг нь 65 ажилтантай байсан. Тоног төхөөрөмжөө шинэчлээд дахин 15 шинэ ажлын байр бий болсон.
-Энэ салбарт тулгамдаж байгаа асуудал ву вэ?
-Хамгийн гол тулгамдаж байгаа асуудал бол үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой төрийн байгууллагуудын зарим агентлагууд маш сайн дэмжих хэрэгтэй. Шалгаж шүүх биш.