Улаан бурхан өвчний үед дархлаа дэмжих хамгийн чухал тариа болох 100 ширхэг "Иммуноглобулин Ж"-г Монгол Эм Импекс Концерн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өглөө.
Монгол Эм Импекс Концерн нь улаан бурхан өвчний дэгдэлтийн энэ үед эмчилгээнд нэн чухал шаардлагатай, чанартай эм тариаг таслахгүй хангахаар ЭМСЯ болон бусад албаны хүмүүстэй шуурхай хамтран ажиллаж байна.
Дархлаа дэмжих хамгийн чухал тариа болох 100 ширхэг "Иммуноглобулин Ж"-г рчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өглөө
Энэхүү тариа нь захиалга өгсөний дараа хоёр сарын хугацаанд үйлдвэрлэгдэж ирдэг бөгөөд Монгол Эм Импэкс Концерн шуурхай ажиллаж 14 хоногийн дотор импортоор оруулж иржээ.