m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.19 00:21
173
Орхон аймаг автозамын төсөвт 3.5 тэрбум төгрөг баталжээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй авто зам, гүүрийн барилгын ажил орон даяар эхэллээ. Орхон аймгийн хувьд  Хөгжлийн банкнаас хоёр тэрбум орчим төгрөгийн санхүүжилт хийж Эрдэнэ багт 1.5, Говил багт 4.1 км гаруй үргэлжлэх авто замын ажил хийгдэх аж.

Эрдэнэ багийн 1.5 км авто замын ажлыг “Сэлэнгэ есөн эрдэнэ” ХХК компани гүйцэтгэх юм байна.  Орон нутгийн төсвөөс авто замын ажилд 3.5 тэрбум орчим төгрөг баталжээ. Уг хөрөнгөөр нэг, дөрөвдүгээр хорооллын дундах зам буюу Нацагдоржийг гудамж, Үйлчилгээний төвөөс-Эрдэнэт Ус компанийн байр хүртэлх, Оюутны гудамж буюу Дэнж баг руу өгссөн хэсэгт авто замын ажил хийгдэнэ.