
Тэгвэл үндэсний өв уламжлал, ёс заншлыг илтгэсэн “Жангар” баатарлагийн туулиас сэдэвлэсэн “Жангар” хүүхэлдэйн кино бүтээгджээ. Тэртээ 15дугаар зууны үеэс тархсан Жангар туулиас сэдэвлэсэн уг хүүхэлдэйн кино 104 ангиас бүрдэх юм.
Жангар дууны цуврал цомог, видео тоглоом, хүүхдийн цуврал нэвтрүүлэг, цуврал комик, Жангар боть ном, Жангар тайзны бүжгэн жүжиг, Жангар туулийг сэргээх аян зэрэг ажлууд хийгдэнэ
Жангар хүүхэлдэйн киноны харагдах байдал, өнгө төрх, гадаад орчин, эд юмс, хувцас, зүүсгэл зэрэг нь Монгол үндэстний хэв шинжийг илтгэнэ. Кино зохиолын гол баатар Жангар үнэнч, шударга, ариун ёс, эрх жаргалын төлөө тэмцэгч тул эрдэм мэдлэгтэй, холын хараатай, шударга үнэнч зантай хүмүүс, найз нөхөд түүнийг тойрон хүрээлж зорилгодоо хэрхэн тэмүүлж байгааг тодотгон харуулдаг. Жангар төслийн хүрээнд хүүхэлдэйн киноноос гадна Жангар дууны цуврал цомог, видео тоглоом, хүүхдийн цуврал нэвтрүүлэг, цуврал комик, Жангар боть ном, Жангар тайзны бүжгэн жүжиг, Жангар туулийг сэргээх аян зэрэг ажлууд хийгдэх юм. Жангар төсөл нь контент, соёл урлаг, аялал жуулчлал, нэрийн бренд бүтээгдэхүүн зэрэг олон салбарт өргөн хүрээг хамран хэрэгжиж байгаагаараа онцлогтой юм.
