m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.22 15:29
615
Өвөрхангайн бөхчүүдийн барилдаанд улсын заан Б.Сайнбаяр түрүүллээ

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар дахь Нутгийн зөвлөл, “Их Монголын хүчтэн” дэвжээтэй хамтран зохион байгуулсан хүчит 128 бөхийн барилдаанд Баянгол сумын харьяат уран барилдаант заан Б.Сайнбаяр долоо даван түрүүллээ. Тэрбээр үзүүр, түрүүнд Хархорин сумын харьяат, арал, бяр ихтэй улсын начин Б.Сугаржаргалыг дан шуудагны барьцнаас давхар тохож, уран гоё даваа авсан юм. Барилдааны их шөвөгт улсын заан Т.Санчир, улсын начин П.Ганхүү нар шалгаран үлдлээ.

Барилдааны үеэр “Их Монголын хүчтэн” дэвжээнд зохион байгуулалтын өөрчлөлт орж, тэргүүнээ шинээр сонгосноо зарласан. Энэ мөчөөс хойш Өврийн сайхан хангай нутгийн “Их Монголын хүчтэн” дэвжээг Монгол Улсын аварга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар удирдахаар боллоо.