m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.03 08:08
242
Орон нутагт авто тээврийн үзлэг явагдаж байна

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг болж байна. Мөн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам  ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байгаа юм.

Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та  хуулийн хугацаандаа  амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг анхааруулж байна.