АНУ-ын одон орон судлалын НАСА жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-нд болдог “Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан хүмүүсээс хаана байгаагаа зургаар илгээхийг хүсчээ. Хүмүүс харин үүнийг баяртайгаар хүлээн авч зургаа илгээсэн бөгөөд бүх тивийн 113 орноос 50 мянга гаруй зураг очжээ. Харин НАСА эдгээр зурагнуудын 36.422 –оор нь асар том дэлхийн зураг бүтээсэн байна. Энэхүү зургийн хэмжээ нь 3.2 гегапиксел бөгөөд хүмүүс өөрийнхөө байгаа газар орчимд ойртуулан өөрийгөө харж болох аж. НАСА нь сансар огторгуйг судалж, хүн амьдарч болохоор гаригуудыг судалсаар буй бөгөөд дэлхий, ертөнцийн гайхалтай сонин хачнаас бидэндтэйгээ хуваалцдаг билээ.
Татаж харахад:
Г.Төгөлдөр