Төмөрбулаг сумын ИТХ-аас “Иргэний оролцоо” төслийн хүрээнд орон нутгийн шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор “Сумын хөгжилд–миний санаа” илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.
Илтгэлийн уралдаанд 11-ийн "б" анийн сурагч Д.Хадхүү тэргүүн байранд шалгарч, 11-ийн "а" ангийн сурагч Д.Есөнхүлэг дэд байр, 11-ийн "а" ангийн сурагч Х.Гал-Очир гутгаар байранд шалгарлаа. Цаашид “Сумын хөгжилд –миний санаа” илтгэлийн уралдааныг ИТХ-ын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж, уралдаанд шалгарсан бүтээлүүдийг товхимол болгон хэвлүүлж, илтгэлүүдийн шилдэг, шинэлэг, үр дүнтэй, санал, санаачилгыг орон нутгийн хөгжлийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.