m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.09 01:28
189
М.Мижиддорж начны нэрэмжит барилдаанд О.Хангай түрүүллээ

Увс аймгийн Завхан сумын харьяат, Монгол улсын начин М.Мижиддоржийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат, О.Гантулга тэргүүтэй бөхчүүд зодоглолоо.

Энэхүү барилдаанд О.Хангай түрүүлж, Ш.Пүрэвгарьд үзүүрлэв. Их шөвөгт аймгийн Д.Амаржаргал, Б.Ганхуяг шалгарсан байна.