m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.11 00:51
164
"Хөдөөгийн хүчтэн-2016" барилдаан боллоо

Ховд аймагт Гал бичин жилийн Баруун бүсийн аварга шалгаруулах "Хөдөөгийн хүчтэн-2016" Үндэсний бөхийн барилдаан 2016 оны 5 дугаар сарын 7,8-нд Ховд аймгийн БТСГ-ын спортын зааланд боллоо.

Энэхүү барилдаанд Ховд, Баян-өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 30-н бөх тойргийн журмаар барилдсан байна. Барилдаанд Баян-өлгий аймгийн бөхчүүд тэргүүлж, Говь-Алтай, Завхан аймгийн бөхчүүд удааллаа. Хувийн амжилтаар Завхан аймгийн харцага П.Баярсайхан түрүүлж, Увс аймгийн арслан Бадарч дэд байр, Баян-өлгий аймгийн заан Аманбек гутгаар байрыг эзэллээ.Уран барилдааны шагналыг Завхан аймгийн харъяат сумын заан Я.Ишжамц, Увс аймгийн сумын заан Цоггэрэл нар хүртлээ.