Энэтхэгийн Шинэ Дели хотноо Ази тивийн 20 хүртэлх насны шатрын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.
Тус тэмцээнд 13 орны 110 гаруй шатарчин өрсөлдсөнөөс “Хан-Алтай” клубийн шатарчин Ү.Үүрийнтуяа стандарт төрөлд түрүүлж Азийн залуучуудын аварга боллоо. Тэрээр хэдхэн хоногийн өмнө тус тэмцээний рапид төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.