m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.12 06:20
704
О.Баянмөнх: Э.Сумъяаг тэмцээнд оролцоход асуудалгүй гэсэн бичиг ирсэн

Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Э.Сумъяагаас допингийн төрлийн бодис илэрсэн талаар мэдээлсэн. Тэгэв уг асуудлын талаар ЭМСЯ, МЧБХ, БТСХТ-өөс мэдээлэл хийлээ. 

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх хэлэхдээ "Дөрөвдүгээр сарын 12-нд "Маш нууц" гэсэн бичигтэй албан бичиг ирсэн. Энэхүү албан бичигт Э.Сумъяагаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Энэ асуудлыг шийдэгдтэл тэмцээнд оролцохыг түр түдгэлзүүллээ гэж байсан. Удалгүй WADA-гаас нэг микрограмм-аас доош мельдониум илэрвэл цагаатгах талаар албан ёсоор мэдээлсэн. Өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд Э.Сумъяагаас 0.7 микрограмм хэмжээтэй мелдониум илэрсэн гэх мэдээ ирсэн. Тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлсэн байснаа цуцалж байна. Тэмцээнд оролцоход асуудалгүй гэсэн утга бүхий албан бичиг ирсэн. Гэтэл өнөө шөнө ийм шийдвэр гаргаснаа зарлаж албан бичиг явуулжээ" гэв. 

Өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд Э.Сумъяагаас 0.7 микрограмм хэмжээтэй мелдониум илэрсэн гэх мэдээ ирсэн

Мельдониум гэдэг нь тамирчны ид ачааллын үед зүрхний хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг болохоос хүч чадал оруулдаг эм биш гэнэ. 

Ийм учраас Олон улсын олимпийн хороо, ДБНХ зэрэг газруудад албан ёсоор энэ талаар бичиг явуулаад байгаа гэнэ. Мельдониум гэдэг нь тамирчны ид ачааллын үед зүрхний хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг болохоос хүч чадал оруулдаг эм биш гэнэ. Зүрх болон тархины цусан хангамжийн дутагдал, биеийн хүчний болон оюун ухааны хэт ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх мөн тархины гэмтэл, хагалгааны дараах нөхөн сэргэлтийг дэмжих зориулалттай эм аж. Нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл 50 орны 172 тамирчнаас мельдониум илэрчээ.