Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Эрдмийн сургуулийн магистр, докторын зэрэг хамгаалсан төгсөгчид өнөөдөр дипломоо гардлаа.
Тус сургуулийн Эрдмийн сургууль нь Монгол Улсын дээд боловсролын салбарт эрдмийн зэрэг олгох болон төгсөлтийн дараах сургалтыг дагнан эрхэлсэн анхны сургууль болж байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны орчин үеийн судалгааг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Өнөөдөр тус сургуулийн магистрын дипломыг гурав, докторын дипломыг зургаан хүн гардсан юм.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийн захирал, доктор, профессор Ч. Зэгиймаатай уулзлаа.
-Шинжлэх ухааны орчин үеийн судалгааг эрчимжүүлэх ажилд танай сургуулиас нэлээд анхаарал хандуулдаг. Тэгвэл өнөөдөр диплом гардаж буй төгсөгчдөөс сүүлийн жилүүдэд орхигдоод байгаа салбарын талаар судалгаа хийсэн бүтээл хэнийх байсан бэ?
-Шинжлэх ухаанд тулгуурлаж Монгол Улс хөгжинө. Тийм ч учраас энэ салбарт оюун ухаанаа зориулж буй залуучуудаа бид хөгжүүлэх түлхүү шаардлагатай байна. Жижиг, дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогын хэрэгжилтийг судалж хийсэн Ч.Даваабаярын судалгаанд бид их анхаарал хандуулсан. Түүний хувьд 10 гаруй жил бизнес эрхэлсэн, салбараа сайн мэддэг, судалсан хүн учраас онол талаас нь сургахад их амар байсан. Орчин үеийн судалгааг хийхэд их цаг ордог. Тийм учраас практик талын туршлагатай хүмүүс манайд их орж ирдэг. Тэдгээр хүмүүсээ онол талаас нь сургаж гаргах нь хамгийн үр дүнтэй.
Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжлийн гарц учраас энэ судалгааг маш их олзуурхан, дэмжиж байгаа
ЖДҮ, баялаг бүтээ
гчдийг дэмжих төрийн бодлого, дэмжлэгийн талаарх судалгааны ажил бүр алга. Жижиг дунд төдийгүй бүх салбарт алга. Тиймдээ ч энэ том салбарыг онцолж гарч ирж байгаа учраас маш олон хүн цаашид судлах байх. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжлийн гарц учраас энэ судалгааг маш их олзуурхан, дэмжиж байгаа.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Эрдмийн сургуулийн Инновацийн төвийн захирал, Бизнесийн удирдлагын профессорын багийн ахлагч, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Бат-Эрдэнэтэй уулзлаа.
-Өнөөдөр шинэ доктор, магиструуд дипломоо гардлаа. Таны хувьд Монгол Улсын жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогын хэрэгжилтийг судалсан нь гэх ажлыг удирдсан гэж байна. Судалгааны онцлог юу вэ?
-ЖДҮ-ийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх нь чухал ач холбогдолтой. Миний удирдсан докторант маань төрөөс ЖДҮ-үүдийг дэмжих дэмжлэгийн асуудлыг хөндсөн нь Монгол Улсад анх удаа судалж байгаагаараа онцлог. Үүний цаана төрийн бодлогыг оновчтой болгох, төрийн бодлого хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гээд олон чухал асуудал бий. Ялангуяа ЖДҮ-ийг технологийн хувьд дэлхийд мөн өөрийнхөө орны зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд олон асуудал дэвшүүлсэн ажил болсон. Энэ бол зөвхөн эхлэл. Цаашлаад шинжлэх ухааны өргөн хүрээний маш том ажил болох боломжтой.
ЖДҮ-үүдийг дэмжих дэмжлэгийн асуудлыг хөндсөн нь Монгол Улсад анх удаа судалж байгаагаараа онцлог
Ч.Даваабаяр ББДХ-ны Ерөнхийлөгч
-Таны хувьд судлагдаагүй байсан салбарыг сонгож докторын ажлаа хамгаалжээ. Тэр дундаа төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд судалсан ийм бүтээл байдаггүй гэж эрдэмтэд хэллээ. Яагаад энэ сэдвийг сонгох болсон бэ?
-Өнөөдөр манай улсын эдийн засаг хүнд байна. 1990 он буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үеэс буюу 1990-2016 он хүртэл ЖДҮ-ийг дэмжих талаар гарсан хууль, эрх зүйн орчныг нь судалж үзлээ. Нийтдээ 26 жилийн хугацаанд гарсан хууль, тогтоомж, төсөл хөтөлбөрийг судлахад сүүлийн 4-6 жилд энэ салбарыг дэмжсэн маш их төсөл олон үе шаттай хэрэгжжээ. Түүнчлэн маш их мөнгийг зарцуулсан байна. Тэр нь яг зорилтот бүлэгтээ хүрсэн үү, үгүй юу гэдгийг мөн судалсан. 20 гаруй жил орхигдсон энэ салбарыг цөөн тооны эрдэмтэн л судалсан байгаа юм. Яг бодлогын хэмжээнд бол хийж байгаагүй юм билээ. Тиймээс өнөөдөр маш олон талаас нь судлах хэрэгтэй. Энэ салбарт орж судалгаа, шинжилгээ хийж, цаашдаа энэ ЖДҮ-ийг дэмжих эрдэмтэд олон болоосой гэж хүсч байна. Гаднын туршлагаас харахад олон жил судалж байж бодлогын шийдвэрийг гаргадаг юм. Ингэснээрээ эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарах боломжтой гэж үзэж байна.
Сүүлийн 4-6 жилд энэ салбарыг дэмжсэн маш их төсөл олон үе шаттай хэрэгжсэн
Тус сургуульд суралцан докторын зэрэг хамгаалсан хүмүүс "Цалин хөлсний тогтолцооны шинэчлэл, төлөв хандлагын судалгаа", "Жижиг, дунд аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийг боловсронгуй болгох нь", "Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогын хэрэгжилтийг судалсан нь", "Нутгийн удирдлагад бизнесийн байгууллагын оролцоог дээшлүүлэх боломж" зэрэг сэдвийг хөнджээ.
Судалгаа сайтай, тухайн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүс сэтгэлийн дуудлагаар эрдмийн ажил хийсэнд эрдэмтэн, багш нар нь баяр хүргэж, амжилт хүслээ.