m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.16 04:15
272
“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн "Драгон" салбар үүдээ нээлээ

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн гурав дахь салбарыг "Драгон" төвд нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон албаны хүмүүс, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцлоо. "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн гурав дахь салбар байгуулагдсанаар иргэд 28 байгууллагын,  287 үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой. Туршилтын үйл ажиллагааг явуулах хугацаанд 4000 гаруй иргэн тус төвөөр үйлчлүүлсэн байна. Баянгол, Сонгинохайрхан дүүргийн ЗТДГ-ын төлөөлөл тус төвд ажиллаж, иргэдэд хэрэгтэй мэдээлэл өгч ажиллах юм.

Туршилтын хугацаанд 4000 гаруй иргэн тус төвөөр үйлчилүүлсэн байна.

Хүн амын тоо их, нягтаршил, газар нутгийн байршлыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор уг төвийг байгуулсан юм. Өмнө нь байгуулагдсан "Дүнжингарав" төвд өргөдөл, гомдол, "Мишээл"-д барилгын бүх асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломжийг олгосон. Тэгвэл "Драгон" төвд газрын бүх харилцааг зохицуулах юм. Нийслэлийн удирдлагын зүгээс төрийн үйлчилгээг иргэдэд илүү түргэн шуурхай хүргэх үүднээс онлайн хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгааг дуулгалаа. "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв" үйл ажиллагааг явуулж эхэлснээс хойш 280 гаруй мянган иргэн үйлчлүүлсэн байна. 

"Драгон" төвд газрын бүх харилцааг зохицуулахаар шийдвэрлэжээ.