Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд буриад “БҮХЭ-2016” бөхийн баяр боллоо. Хоёр насны ангилалаар 100 шахам хүүхдүүд багийн аваргын төлөө барилдаж, Цагаан-Овоо, Баяндун сумынхан амжилттай оролцлоо.
Оролцсон багууд 70 шахам модны суулгац авчирч тарьж, нутаг, нутгийн чулуу авчирч Цагаан-Овоо хэмээх уулын оргилд “Бөхийн овоо” босголоо. Бөхийн овоонд улсын цолтой гурав, аймгийн арслан дөрөв, сумын цолтой 10 гаруй бөхчүүд хүндэтгэл үзүүллээ. Дараагийн бөхийн баярыг Хэнтий аймгийн Батширээт суманд зохион явуулахаар болов.