Сэлэнгэ аймагт “Сэлэнгэ Олон Улсын Худалдааны төв” байгуулагдаж нээлтээ хийлээ. Энэхүү Олон улсын худалдааны төв ашиглалтанд орсноор 300 гаруй иргэн тохилог ажлын байртай болох юм.
Уг төв нь Олон улсын буюу Улаанбаатар хүртэлх босоо тэнхлэгийн зам дагуу байрласанаараа өндөр ач холбогдолтой. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн төв байрлаж байгаа бөгөөд 75 төрлийн ажил үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрджээ.