m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.16 08:20
209
“Иргэний Зориг Ногоон нам” хоёр даргатай боллоо

“Иргэний Зориг Ногоон Нам”-ын намын даргаас хасалт хийж, бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Тус нам дүрмийнхээ дагуу гурван даргатай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг нар намын даргаар ажиллаж байсан. С.Дэмбэрэлийг намын даргаас хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Дээд шүүх хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж бүртгэлээ. Ингэснээр тус нам С.Оюун, Ц.Ганхуяг гэсэн хоёр даргатайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.  

Мөн өнөөдөр “Эх Орон” намаас ирсэн хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, “Эх Орон” намын даргаар Б.Цэрэнбалжирыг сонгосныг бүртгэжээ.