
Солонгосын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж олгох өдөрлөг өнөөдөр боллоо. Тус улсын 17 их, дээд сургууль болон коллежуудтай албан ёсны гэрээтэй ажилладаг, Монгол дахь цорын ганц төлөөлөгчийн байгууллага “Inecs” нь Солонгос улсад тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байна. “Inecs” компани нь 2007 оноос эхлэн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд БНСУ-д 1000 гаруй оюутан тус компаниар зуучлуулан, хэлний бэлтгэл, бакалавр, магистр болон докторантурт суралцаж байгаа юм.

Хэрэв Монголдоо Мэдээлэл технологийн чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн бол Солонгос улсад 100 хувийн тэтгэлэгээр магистарт суралцахаас гадна сар бүр мөнгөн тэтгэмж авах боломжтой аж. Мөн Солонгос улсад суралцахыг хүссэн оюутан залуус TOPIK хэлний шалгалтандаа хэр өндөр оноо авсанаас хамаараад мэргэжил харгалзахгүйгээр 50-100 хүртэлх хувийн тэтгэлэгээр суралцах боломжтой хэмээн “Inecs” компанийн гүйцэтгэх захирал С.Хатанбаатар ярилаа.
Энэхүү яармагийн үеэр Солонгос улсад суралцахаар бүртгүүлсэн нийт оюутан залуусдаа үнэгүй сургалт явуулж, зөвлөгөө өгч байна. Харин энэ арга хэмжээ 25, 26-ны өдөр Дархан-Уул аймагт үргэлжлэх ба Дархан хотын оюутан залуусын дунд бүжгийн тэмцээн, солонгос дууны уралдаан болон “Солонгос орныг хэн сайн мэдэх вэ?” эссе бичлэгийн уралдааныг тус тус зохион байгуулж шагнал гардуулах юм байна.
Э.Номин
