m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.23 10:35
170
Эрчим хүчний салбарынхан иргэн таньд үйлчилж байна

  Чингисийн талбайд өнөөдөр  цахилгаан эрчим хүчний салбарыхны  олон улсын нээлттэй хаалганы өдөр боллоо. Хоёр өдөр үргэлжлэх уг  арга хэмжээнд   гадаад болон монголын  нийт  80 гаруй компаниуд өөрсдийн тоног төхөөрөмжүүд болон шинэ үйлчилгээгээ таниулцуулж иргэдэд мэдээлэл өгч байв. Мөн эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг  төрийн болон хувийн компаниудын удирдлагууд “Туушин ХХК”- ний  хурлын зааланд цуглаж  санал солилцсон юм. Нээлттэй хаалганы өдрийг  нээж тууз хайчиллах  ёслолд салбарын сайд М. Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв нар оролцсон юм. Энэ арга хэмжээний  талаар Эрчим хүчний хөгжлийн төвийн судалгааны хэлтсийн дарга Б. Эрдэнэбатаас дараах зүйлийг  тодрууллаа.

Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрт Монголын талаас ямар байгууллагууд оролцож байгаа вэ?

-Монголын талаас төрийн өмчит болон хувийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцож, иргэдэд мэдээлэл өгч байна. Харин удирдлагууд нь “Туушин ХХК” –д цуглаж  тулгамдаж байгаа асуудал болон цаашдын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

  Гадаадын хэдэн орон оролцож байна?

- Монголд үйл ажиллагаа  явуулдаг  13 орны  зочид төлөөлөгчид оролцож байгаа.

 Нээлттэй хаалганы өдрийг  хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа вэ

Энэ жилийнх юугаараа онцлог болж байна вэ?

-Хоёр дахь жилдээ энэхүү уулзалт хурлыг зохион байгуулж байна. Энэ жил эрчим хүчний салбарт олон шинэ ажлууд хийгдэж байгаа тэр ажлуудтай уялдуулан энэ уулзалт өдөрлөгийг  зохион байгуулж байна.

Тус нээлттэй хаалганы өдөрт Эрчим хүчний яамны сайд хувийн хөрөнгөөр  орон нутагт  дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ барьж байгаа 8 компанд талархал илэрхийлэн  баярын бичиг гардуулсан юм.

  Чингисийн талбайд өнөөдөр  цахилгаан эрчим хүчний салбарыхны  олон улсын нээлттэй хаалганы өдөр боллоо. Хоёр өдөр үргэлжлэх уг  арга хэмжээнд   гадаад болон монголын  нийт  80 гаруй компаниуд өөрсдийн тоног төхөөрөмжүүд болон шинэ үйлчилгээгээ таниулцуулж иргэдэд мэдээлэл өгч байв. Мөн эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг  төрийн болон хувийн компаниудын удирдлагууд “Туушин ХХК”- ний  хурлын зааланд цуглаж  санал солилцсон юм. Нээлттэй хаалганы өдрийг  нээж тууз хайчиллах  ёслолд салбарын сайд

М. Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв нар оролцсон юм.

Энэ арга хэмжээний  талаар Эрчим хүчний хөгжлийн төвийн судалгааны хэлтсийн дарга Б. Эрдэнэбатаас дараах зүйлийг  тодрууллаа.

У.Уранцэцэг