m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.23 11:26
740
Авто тээврийн оношлогоог “Дүнжингарав” төвд хийж байна

Авто тээврийн үзлэг шалгалт үргэлжилж байгаа билээ. Одоогийн байдлаар  нийслэлийн хэмжээнд гурван газар авто оношлогооны цэгүүд байрлаад байгаа юм байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн Цагдаагийн академийн баруун талд “Боса” төвийн хойно Баянзүрх авто вокзал дээр, Баянгол дүүрэг гурвалжингийн гүүрний урд талд “Хөсөг трейд”-ийн хашаан дотор, Сонгинохайрхан дүүрэгт Автобус 2-ын хойно тус тус байрлаж байгаа аж. Тэгвэл хэд хоногийн өмнөөс Дүнжингарав худалдааны төвд автотээврийн үзлэг оношлогоо хийгдэж байгаа гэнэ. Бусад салбарт үүсээд байгаа оочир дарааллыг багасгах үүднээс энэ оношлогоо хийхээр болжээ.