m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.10 06:31
142
Хятадын алдарт уран зураг алга болжээ

Хятадын алдарт зураач Цуй Жучжоуийн уран зураг дуудлага худалдаагаар 3.7 сая доллараар зарагдсан боловч Гонконгийн таван одтой зочид буудлаас алдагдсан тухай South China Morning сонин өнөөдөр мэдээллээ. Зочид буудлын цэвэрлэгч алдаа гарган “ Мөнх цаст уулс” уран зургийг  хог руу хаясан аж.

Үйл явдал Grand Hyatt зочид буудлын Poly AuctionАзийн дуудлага худалдаааны байшинд зохион байгуулагдсан юм. Зочид буудлын хяналтын бичлэгт цэвэрлэгч анхааралгүйн улмаас бусад хог хаядлуудтай хамт хаясан нь бичигдсэн байна. Энэ явдлын дараа зочид буудлын ажилчид алдарт зургийг хайсан боловч овоолсон хог хаягдлын дундаас олоогүй аж.

Grand Hyattзочид буудлын захиргаанаас хийсэн мэдэгдэлдээ алдагдсан уран зургийн бүтээлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгджээ.

ЦуйЖучжоуийн уг бүтээл 1944 онд бүтээгдсэн ба Азийн орчин үеийн урлагийн хамгийн үнэтэй бүтээлүүдийн нэгд тооцогддог юм байна.

Италийн Бари хотын нэгэн зочид буудалд мөн яг ийм тохиолдол гарч байсан байна. Цэвэрлэгч цаас болон кардоноор хийсэн урлагийн нэгэн сод бүтээлийг хог хэмээн андуурч хаяж байжээ.

М.Марал