Манай сайтын “Гэрэл зураг түүх өгүүлнэ” хуудас энэ удаа УИХ-ын гишүүн, ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнийн гэрэл зургийн цомгийг уншигч танд дэлгэж байна.
Ээж Б.Цэнд-Аюушийн хамт 1963 он. С.Эрдэнэ нь 1963 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Хоёр хүүхэдтэй айлын том. Гэр нь үйлдвэр комбинатад байсан болоод ч тэр үү, зургадугаар ангиасаа эхлээд Эсгий гутлын үйлдвэрт ажилд орж, сардаа 160 төгрөгийн цалин авдаг байснаа дурссан удаатай.
Аав Д.Содномзундуйн хамт. Тэрбээр Монголын Сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг байсан билээ.
С.Эрдэнэ 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль дүүргэсэн. Хурандаа цолтой.
Одоогийн шилдэг улстөрчийн нэг С.Эрдэнэ Улс төрийн боловсорлын академид суралцаж байв.
Монголын Ардчилсан намын зөвлөлд ажиллаж байхдаа Ардын их хурлын анхны сонгуульд Г.Очирбат гуайтай өрсөлдөж, гуравхан хувиар ялагдаж байсан. Гэвч тэд Монголд ардчилалын сэлхийг сэвэлзүүлж чадсан түүхтэй. Тухайн цагт МАХН-ын даргатай өрсөлдөж байгаа гэдэг утгаараа хэвлэл мэдээллийнхэн их дагадаг байсан гэдэг. Тэр үеийн улс төрийн залуу "Од" байжээ.
2000 оны сонгууль МоАН-д ялалт авчираагүй бөгөөд МАХН-ын ноёрхол тогтож ардчилалын төлөө тэмцэж байсан олон хүмүүсийг С.Зориг агсаны хэрэгт сэжиглэх нэрийлээр барьвчлан хорьж байв.
2004 УИХ-ын сонгуулийн үеэр дэмжигчидтэйгээ уулзав
2006 онд Алтан гадас одонгоор шагнуулав
Монголын ардчилсан холбооны даргын ажлыг УИХ-ын гишүүн Х.Баттулгад хүлээлгэн өгч байна.
Ардчилалын алтан хараацайнууд
2004-2008 онд Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байв.
2012 онд ХАХНХЯ-ны сайдаар томилогдсон үе. Тэрбээр 2006 онд АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны төслөөр Нийгмийн Хамгаалалын дээд курсийг дүүргэжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ХАХНХЯ-ын сайдын тамга гардуулан өгөв
Цөөхөн хүүхэдтэй байхын зовлонг мэддэг учраас С.Эрдэнэ сайд багаасаа өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөджээ. Түүний эл мөрөөдөл биелэж, дөнгөж 20 шүргэж байхдаа анхны хүүхдээ өлгийдсөн гэдэг. Өдгөө зургаан хүүхдийн аав болсон төдийгүй зургаан ач, зээгээ тойруулсан өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн болжээ. Түүний гэргий Нинжбадгар эдийн засагч мэргэжилтэй. Эрхэм гишүүн гэргийнхээ талаар “Бурхан надад сайхан хань заяасан” хэмээн ярьдаг.