Солонгосын Гүми хотын Гандун эмнэлэгийн төлөөлөгчийн газар Монгол улсад хоёр жилийн өмнө нээлтээ хийсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Гёнсанбуг аймаг, эмчилгээ аялал жуулчлалын шилдэг эмнэлгийн танилцуулах өдөрлөг Улаанбаатар хотод боллоо.
“Гүми Гандун” эмнэлэг нь БНСУ-д гадаад өвчтөн хүлээн авах эрхтэй эхний найман эмнэлэгт багтдаг юм. Мөн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ухаан, физик эмчилгээ гэсэн чиглэлтэйгээр 14 төрлийн эмчилгээний тасагтай бөгөөд 30 гаруй их эмч, 300 гаруй сувилагч таны эрүүл мэндийн төлөө ажилладаг аж. Мөн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи, тоног төхөөрөмжтэй өндөр чанартай тусгай багажтай VIP эрүүл мэндийн шинжилгээний төвд сээр нуруу, үе мөч, гоо сайхны хагалгааг чанартай, хурдан хугацаанд, хямд үнээр хийдэг билээ.
Танилцуулах өдөрлөгийн үеэр “Гүми Гандун” эмнэлгийн дарга Шин Жэ Хагаас дараах тодруулгыг авлаа.
- “Гүми Гандун” эмнэлэгт жилд хичнээн хүн хандаж үйлчлүүлдэг вэ?
- Жилд 700-1000 хүн манай эмнэлгээр үйлчлүүлдэг.
- Монголчуудын дунд ямар өвчлөл илүү зонхилж, та бүгдэд хандаж байна?
- Мянган хүн тутмын 300-400 нь үе мөчний өвчин, дотор эрхтний өвчлөлөөр бидэнд түлхүү ханддаг.
- Гаднын бусад оронд эмчлүүлэхэд эмчилгээний зардал маш өндөр байдаг. Танай эмнэлгийн зүгээс эмчилгээний үнийн дүнд өөрчлөлт оруулах боломж бий юу?
- Ер нь Солонгос иргэдийг харьцуулбал монголчууд Эрүүл мэндийн даатгал төлдөггүй болохоор 1.5 хувиар илүү төлдөг.
- Монголчууд ихэвчлэн танай эмнэлгийг зорьж эмчлүүлдэг. Монголд салбараа хэзээ нээх вэ?
- Монголд салбараа нээх санал ирдэг ч Солонгосын зарим эмнэлгүүд энд үйл ажиллагаа явуулдаг учир одоогоор салбараа нээх болоогүй. Бас нэг шалтгаан бий. Тоног төхөөрөмж, шаардлагатай багаж хэрэгсэл бүгд тэнд байна. Бид энд ирээд эмнэлгийнхээ бүх зүйлийг авчирна гэдэг амаргүй. Тиймээс тэнд очоод үзүүлж, шаардлагатай эмчилгээгээ хийлгэх нь хамгийн чухал ба зөв сонголт байдаг. Монголчууд эрүүл мэнддээ анхаарч, өвчин газар авахаас өмнө хандаж байгаа нь сайшаалтай.
Танилцуулах өдөрлөгийн үеэр тус эмнэлэгт хандаад эрүүл болсон олон хүн сэтгэгдлээ хэллээ.
"Монгол костюмс" ХХК-ийн захирал Б.Сувд "Миний ач хүү гадаа тоглож байгаад хөлөө хугалсан юм. Бид хаана хандаж хэнд үзүүлэхээ мэдэхгүй сандарсан. Судалж байгаад энэ эмнэлэгт хандан хүү маань эрүүл саруул болсон. Би нэг зүйлд одоо хэр нь баярлаж бас айдаг. Хүүхдийн хугарсан хөлийг эмчлэхдээ өсөлтийг тооцоолж эмчилдэг юм билээ. Хэрвээ бид энэ эмнэлэгт хандаагүй, гипсдүүлээд орхисон бол өсөлтөнд нь нөлөөлөх байсан. "Гүми Ганду" эмнэлэгт хандан эмчлүүлсэндээ баяртай байдаг. Би байнга очиж эмчлүүлж, шаардлагатай шинжилгээгээ өгдөг. Та бүхний ажилд амжилт хүсье" гэв.