Инээд хөөр, аз жаргалын элч болсон хөөрхөн үрсдээ Эх үрсийн баярын мэнд хүргэе. Гэнэн, цагаанхан, ариухан сэтгэлээрээ амьдралыг гэрэлтүүлж, аз жаргал бэлэглэдэг хүүхдүүд та бүхэн орчлонгийн нар нь юм.
Хүн бүхэн та бүхнийхээ төлөө "За" гэж хэлж, гэрэлт сайхан ирээдүйн төлөө чадах бүхнээ зориулах болно. Эх орны минь ирээдүй болсон хөөрхөн хүүхдүүд та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Монголын үрс маш олон болох болтугай.
MASS.MN САЙТЫН ХАМТ ОЛОН