Монголчуудын олон жилийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуйн салбар байсаар ирсэн. Өдгөө ч мал аж ахуйн салбар уламжлалт болон фермерийн чиглэлээр хөгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд малын үүлдэр угсааг сайжруулах, шинэ үүлдэрийг эх орондоо нутагшуулах ажлыг үндэсний компаниуд хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг нь үхрийн дээд өвөг гэгддэг “Сименталь” үүлдэрийг “Баян Сименталь” ХХК-ийн хамт олон эх орондоо нутагшуулахаар 2014 оноос ажиллаж эхэлжээ.
Чех улсаас 300-400 жилийн түүхтэй сименталь үүлдэрийн 160 үнээг 2014 онд оруулж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар 350 орчим үхэртэй болжээ. Харин Төв аймгийн Баян суманд 600 үнээний хүчин чадалтай үйлдвэртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид дахин 600 үнээний ферм байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Сименталь үүлдэрийн онцлог нь мах, сүүний чиглэлийнх бөгөд үхрийн өвөг гэж нэрлэгддэг. Нас биед хүрсэн эр үхэр 1300-1400 кг татдаг бол, нэг үнээ жилд 8000-10000 литр сүү өгдөг юм. “Баян сименталь” үүлдэрийг бий болгож орон нутагт хөгжүүлэх зорилгоор ажиллаж байгаа юм.
Төв аймгийн Баян суманд 600 үнээний хүчин чадалтай үйлдвэртэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус компанийн хамт олон фермерийн салбарт нэгэн шинэ үеийг авчраад байгаа. Европийн улсуудаас хөлдөөсөн үрийг өндөр үнээр авч байсан цаг саяхан. Тэгвэл тус компани удамшлын санг бий болгож хөлдөөсөн үрийг эх орондоо үйлдвэрлэж эхлээд байна. Ингэснээр 15-20 еврогоор зарагддаг өндөр үнэтэй хөлдөөсөн үрийн зардлыг эх орондоо үлдээх боломжийг бий болгожээ. Энэхүү ажлыг ХХААЯ-ны харъяа Малын удмын санг сайжруулах албатай хамтран зохион байгуулж байгаа. Сайн чанарын бухын үрийг -196 градуст 15-20 жил хадгалах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байсан юм.
15-20 еврогоор зарагддаг өндөр үнэтэй хөлдөөсөн үрийн зардлыг эх орондоо үлдээх боломжийг бий болгожээ.
Хөдөө аж ахуйн салбарын шинэ технологийг "Баянсименталь" ХХК-ийн хамт олон амжилттай нутагшуулж чаджээ. Тэд эхний төлүүдээ амжилттай хүлээн авч чадсан байна. Мал аж ахуйн салбарыг шинэ түвшинд гаргасан тус компанийн хамт олон Төв аймгийн Баян сумын нутагт сименталь үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж, нутагшуулахаар ажиллаж байна. Ингэснээр мах, сүүний чиглэлийн шинэ үүлдэр манай улсад хөгжиж, үүнээс салбарлан гарах олон төрлийн үйлдвэрлэл бий болох боломжтой юм.