Монгол Улсыг төлөөлж чадах брэнд үйлдвэрлэл юу байж болох вэ. Энэхүү асуултын хариуг ноолууран бүтээгдэхүүн гэдгийг хүн бүр мэднэ.
Тиймээс салбартаа таргүүлэгч “Говь”ХК 2021 онд 100 хувь ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж "номер нэг" болох зорилтыг тавьж ирэх таван жилийн төлөвлөгөөгөө өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.
Дашрамд дурдахад тус компани ноолууран бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг экспортолдог бол 40 гаруй хувийг манай Улсад аялж буй жуулчид худалдан авдаг байна. Харин үлдсэн 20 хувийг дотоодын худалдан авалт эзэлж байгаа гэдгийг тус компанийн удирдлагууд хэллээ. Зорилгодоо хүрэх ямар боломж байгаа талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэнэ.