2014-2015 оны хичээлийн жилээс бакалаврын сургалтад мэргэжлийн шинэ индекс мөрдөгдөхөөр болжээ.Тодруудбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А78 тоот тушаал өнгөрсөн сарын 13-ны өдөр гарснаар Монгол Улсын бакалаврын зэргээр диплом олгож байгаа 840 мэргэжил 175 болж буурчээ. Бакалаврын мэргэжлийн индексийн шинэчлэлийн хүрээнд хамгийн олон оюутантай гэгддэг ШУТИС-ийн хувьд өмнө нь 137 мэргэжил олгодог байсан бол энэ тоо 60 болж буурч байгаа. Гэхдээ элсэх оюутны тоонд өөрчлөлт орохгүй аж. Мөн 20 мянган оюутантай, эдгээрээс 15 мянга нь бакалавраар сурдаг МУИС-ийн хувьд 170 орчим мэргэжлээр бакалавр бэлтгэж байсан бол одоо энэ тоо 80 болж буурсан байна.
Н.Байгаль