Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний урлагаа уламжлан өвлүүлж, сурталчилан таниулж, дэлгэрүүлэн хөгжүүлэх их үйлсэд бодит хувь нэмрээ оруулж яваа Монгол улсын Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон зуны улирлын нээлтийн тоглолтоо энэ сарын 15-нд 18.00 цагаас хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
"Монгол урлагийн гайхамшиг” үндэсний урлагийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй тоглолтыг хүргэнэ
Уг тоглолтонд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Төрийн их найрал хөгжим, 57 хүний бүрэлдэхүүнтэй Монгол улсын ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийн бүжигчид, 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ардын болон уртын дуучид, хөөмэйчид зэрэг нийт 150 гаруй уран бүтээлчид оролцсон “Монгол урлагийн гайхамшиг” үндэсний урлагийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй тоглолтыг хүргэнэ.