Сумын цолтой болон залуу бөхчүүдийн энэ жилийн хаалтын барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд 280 бөх зодоглосноос Завхан аймгийн отгон сумын харьяат, сумын заан Т.Дүгэрдорж түрүүлж, Увс, аймгийн сумын заан Н.Ширчинхүү үзүүрлэв.
Өвөрхангай аймгийн хархорин сумын харьяат, сумын заан О.Наранбаатар шөвгөрлөө. Сүүлийн гурван бөх тойргоор барилдаж эхний тойрогт гурван биеэ тойрч хаясан тул дахин барилдаж Т.Дүгэрдорж нөгөө хоёрыгоо давжээ.