m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.14 04:11
237
З.Энхболд: Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг жишиг эмнэлэг болж чадсан

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.06.14/ Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлэгийн ажилтнуудтай уулзалт хийлээ. 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа тус эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэлсэн үгэндээ, “Монгол хүн монголдоо чанартай эмнэлэгийн үйлчилгээгээ авдаг болъё” гэсэн зорилтыг тавьж ажиллаа. Үүнийгээ ч ажил хэрэг болгож, 250 ортой дүүргийн Нэгдсэн эмнэлэгийг ашиглалтад орсон. Мөн өнгөрсөн хугацаанд 140 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсон. Удахгүй ахмадын сувилал болон 150 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно. УИХ-аар батлагдсан  эрүүл мэндийн салбартай холбоотой хуулиудаар эмч нар маань хийснийхээ хирээр цалингаа авдаг, ажлаа шударгаар дүгнүүлдэг, урамшуулал авдаг систем хэрэгжиж эхэлнэ. Баянгол дүүргийн эмнэлэг нь УИХ-аар баталсан эрүүл мэндийн салбарын тухай шинэ хуулиудыг хэрэгжүүлэхэд түүчээлэх ёстой гэв. Мөн энэ үеэр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа дэвшилтэт ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажил, хууль эрх эрхзүйн орчны өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв.

Монгол хүн монголдоо чанартай эмнэлэгийн үйлчилгээгээ авдаг болъё

З.Энхболд: Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг жишиг эмнэлэг болж чадсан

Эмч эмнэлэгийн ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Баянгол дүүргийн эмнэлэг жишиг эмнэлэг болж чадсан байна. Өнгөрсөн хугацаангд эрүүл мэндийн салбарт эрхзүйн шинэчлэл хийж, олон ажлуудыг хийсний нэг бол Баянгол дүүрэгт ашиглалтад орсон эдгээр эмнэлэгүүд мөн гэв. Мөн УИХ-аар батлагдсан хуулиудын талаар мэдээлэл өгөв. Энэхүү уулзалтад НИТХ-ын 6 дугаар тойргоос нэр дэвшигч В.Ганбаатар оролцлоо.

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Зөвлөх эмч Б.Кума хэлэхдээ, Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Баянгол дүүрэгт шинэ эмнэлэгүүд ашиглалтад орж, эмч эмнэлэгийн ажилтнууд ажлаа хэвийн үргэлжлүүлж, нийтийн эрүүл мэндийн төлөө ажиллах боломж бүрдсэн. Цаашдаа ашиглалтад орох ахмадын сувилал болон 150 хортой хүүхдийн эмнэлэг нь Баянгол дүүргийн иргэдэд эмнэлэгийн үйлчилгээг ойртуулсан чухал ажил болж байна гэлээ.

150 хортой хүүхдийн эмнэлэг нь Баянгол дүүргийн иргэдэд эмнэлэгийн үйлчилгээг ойртуулсан чухал ажил болж байна