Чингис бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор "Чингис бонд үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат: "Хөгжлийн банк байгуулагдаад таван жил болж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улсын төсөвт хийж бүтээх шаардлагатай ажлуудыг тодорхой түвшинд хийсэн. яагаад гэвэл Бондын санхүүжилтээр үндэсний монголчуудын дотооддоо хөгжлийн бодлогын дагуу хийж байгаа хөрөнгө оруулалтууд байдаг.
Бондын санхүүжилт нь дотооддоо хөгжлийн бодлогын дагуу хийж байгаа хөрөнгө оруулалт
Өөрөөр хэлбэл УИХ-ын 11 удаагийн шийдвэр, Засгийн газрын 100 гаруй тушаалаар гарсан шийдвэрийн хүрээнд энэ бүх санхүүжилтүүд байдаг. Бидний гаргасан санхүүжилтийн нэг онцлог арилжааны нөхцөлтэй биш ашиг орлого харсан санхүүжилт биш хөгжлийг харсан урт хугацааны богино хугацааны мөчлөгөөс үл хамаарсан санхүүжилтийг хийдгээрээ онцлогтой юм. Мэдээж урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа учраас УИХ, Засгийн газраас гаргасан нэгдсэн бодлогын хүрээнд гаргаж хөрөнгө оруулалт учраас бидний санхүүжилт хоорондоо уялдаатай хийгддэг. Одоогийн байдлаар гурван гол чиглэлээр хийсэн санхүүжилт маань гурван гол хүчин зүйл бол дэд бүтэц, дэд бүтцээ дагаад цахилгаан дулааны эрчим хүч, шинээр орон сууц барьж байгуулах Эрдэнэс таван толгойн орд газар зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг санхүүжүүлсэн" гэв.