m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.16 08:21
451
“Муур хөөрхөн үзэсгэлэн” болно

III, IV хорооллын Москва их дэлгүүрийн дэргэд байрлах Голомт банкны дөрөвдүгээр давхарт “Муур хөөрхөн үзэсгэлэн” энэ сарын 19-нд болно. 
Монголд анх удаа зохион байгуулах уг үзэсгэлэнгийн үеэр Монголд байгаа ховор үүлдрийн муурнууд нэг дор цугларах бөгөөд Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50-аад муур түүний зулзагыг сонирхох боломжтой. 

“Муур хөөрхөн үзэсгэлэн” энэ сарын 19-нд болно
 

Үзэсгэлэнд оролцох зочдод муурын үүлдэр бүрт зориулсан хэрэгсэл, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсож худалдан авалт хийх боломжтой. Муур үржүүлэгчдэд Дэлхийн муурын холбоо /WCF/, Монголын муурын холбоо /МCF/-ны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ муурны цаашдын хөгжил болон хамгааллын талаар санал солилцох юм байна.