8:30 цагаас Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Зөвлөлгөөнөөр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулж, нийслэлийн Засаг дарга цаг үеийн асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгнө.
11:00 цагаас Хэнтий аймгийн ИЗНН-аас нэр дэвшигчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагаас "Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх нь" төслийн нээлт Хүнс, Хөдөө аж ахуйн яамны хурлын зааланд болно.
11:00 цагаас MN-мэдээллийн төвд Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг эхэлж байгаатай холбогдуулан Air busan авиа компани нээлтийн ёслолын арга хэмжээний талаарх мэдээлэл хийнэ.
11:00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол улсын шүүхийг цогцоор нь судалж, үнэлгээ, санал,зөвлөмж өгсөн хөндлөнгийн судалгааны дүнг танилцуулна.
12:00 цагаас Баянзүрх дүүрэгт УИХ-ын 54, НИТХ-ын 14-р тойрогт нэр дэвшигчдийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагаас Хангардийн 14 давхарт Нийслэлийн Засаг дарга дараах төслүүдийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй концессын гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Туул тосгон, Тахилтш Шувуун фабрикт шинээр 150 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барих, Зурагтаас Хайлааст хүртэл авто зам шинээр барих, Яргайтын богинын 1,6 км авто замын шинэчлэл зэрэг томоохон төслүүдийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр НИТХ-аас баталсан юм.
14:00 цагаас Гаал, татварын ерөнхий газрын 7-давхарт ebarimt сугалааны шинэчилсэн журам болон азтануудын тоо болон хонжворын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
14:00 цагаас Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хэрэгжүүлж байгаа тус хөдөлгөөнд сайн үйлсээрээ шалгарсан анги хамт олныг шагнаж, урамшуулах ёслол Хүннү Молл-д болно.
15.00 цагаас Налайхад байрлах Тоньюукукийн цогцолборт археологийн малтлага хийх төслийн нээлтийн ёслол болно.