Энэ сарын 18-ны бямба гаригт Монгол Улсын агаарын нисэх хүчин ОХУ-аас дөрвөн ширхэг, орчин үеийн “Су-27” онгоц хүлээн авсан байна. Тус онгоцуудыг ОХУ-ын нисэх хүчний сургууль дүүргэсэн манай нисгэгчид жолоодон бямба гаригийн үүрээр эх орондоо авчирчээ. Тун удахгүй нэмж найман ширхэг “Су-27” сөнөөгч онгоц ирснээр нийт 12 ширхэг буюу нэг скадриль болох ажээ. Үүний зэрэгцээ манай агаарын нисэх хүчин ОХУ-д таван ширхэг “Миг-29” сөнөөгч онгоц захиалжээ.
ОХУ-аас дөрвөн ширхэг, орчин үеийн “Су-27” онгоц хүлээн авсан
Тус онгоцуудаар АСЕМ-д ирэх гадаадын зочид, төлөөлөгчдийн онгоцыг агаарт угтан авч, хүндэтгэн хамгаалж нисэх юм байна. “Су-27” онгоцыг жолоодох нисгэгч нар болон инженер текникийн ажилтнууд хоёр жилийн өмнөөс ОХУ-д бэлтгэгдэж, дадлагажаад иржээ. Улмаар “Су-27”, “Mig-29”, “Су-25” зэрэг онгоцууд дээр нэмж бэлтгэгдсээр буй юм байна.
АСЕМ-д ирэх гадаадын зочид, төлөөлөгчдийн онгоцыг агаарт угтан авч, хүндэтгэн хамгаалж нисэх юм
Манай улс удахгүй АНУ-ын “Локхид Мартин” компанид үйлдвэрлэдэг цэргийн тээврийн гурван “С-130” онгоцтой болох бөгөөд тэдгээр онгоцыг эзэмшихээр манай мэргэжилтнүүд АНУ-ын Аляскийг зорихоор болжээ. “С-130” онгоцуудыг манай зэвсэгт хүчин энхийг сахиулах олон улсын ажиллагаанд түлхүү ашиглах юм байна.