m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.25 11:18
62
Багануурын өсвөрийн шатарчид тэргүүлэв

Амралтын өдрүүдэд зохиогдсон "Мини шатар 2014" тэмцээн дөнгөж сая дүнгээ гаргалаа. Тэмцээнд хот, хөдөөгийн нийт 300-гаад өсвөрийн шатарчид зургаан насны ангиллаар өрсөлдсөнөөс багийн дүнгээр Батболд дасгалжуулагчтай Багануурын баг тэргүүлж, Маргад-Эрдэнэ дасгалжуулагчтай Дархан хотын "Оюуны ундраа" сургуулийн баг, Мягмардорж дасгалжуулагчтай Хүүхдийн ордны баг тамирчид удаалсан байна. 6 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Очир-Эрдэнэ (Багануур) охидын ангилалд Б.Энхлэн (Багануур), 8 хүртэлх насанд хөвгүүдээс Л.Дөлгөөн (Оюуны ирээдүй) охидоос Л.Баясгалан (Оюуны ирээдүй), 10 хүртэлх насанд хөвгүүдээс М.Бат (Хүүхдийн ордон) охидоос Э.Удвал (13-р сургууль) нар түрүүлсэн байна. Энэхүү тэмцээнийг "Даньдай" сан, "Макс" групп ивээн тэтгэж, оролцсон бүх тамирчдад хүүхдийн баярыг тохиолдуулан гарын бэлгээ өгчээ.