m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 11:29
516
Монголд үйлдвэрлэв- Миний хэрэглээг хэвшил болгоё

Үндэсний үйлдвэрлэгчид ур ухаанаа шингээн, чаддаг зүйлээ хийж, монголчууд ч худалдан авах нь их болсон. Гэсэн ч бид урд хөршөөс их зүйл авч, өөрсдийгөө бус өрөөлийг баяжуулсаар байна. Энэ байдлыг мэдэрсэн үндэсний үйлдвэрлэгч, арьсан цүнх, хэтэвчээрээ монголчуудын байлдан дагуулж буй хамт олон уриалга гаргаж, аян өрнүүлж эхэлжээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хятадыг Монголоор сольё, монголчууд аа

 

Байгууллагуудад захиалга авах санал тавиад явж байхад хэрэгтэй зүйлсээ Хятадаас захиалаад авчихдаг гэх газрууд нэлээд таарах юм.



Одоо энэ байдлыг хэрхэн өөрчлөх хэрэгтэй юм бол. Бидэнд ажиллах хүч, тоног төхөөрөмж, түүхий эд материал бүгд байхад Монголдоо хийж,үйлдвэрлэж нийлүүлмээр байна. Энэ эдийн засгийн хүнд хэцүү үед үйл ажиллагаа нь тогтворжсон олон жилийн туршлагатай компаниуд маань өөрсөддөө хэрэгцээтэй зүйлсээ үйлдвэрлэгч бидэнд захиалан, дэмжиж өгөөсэй гэж хүсэх юм. Гэвч энэ талаар шийдвэр гаргах түвшний хүмүүстэй нь санал бодлоо хуваалцаж, уулзаж ярилцах боломж бараг байдаггүй юм байна . Уулзах боломж байхгүй захирлуудад унших боломж байгаа гэж итгээд бичлээ. 



Түүнчлэн нийт монголчууддаа хандан монгол арьсан бүтээгдэхүүнээ хэрэглэхийг уриалж байна. Хүн бүхэн л цүнх, түрийвч, түлхүүрийн оосор үзэгний сав гэхчлэн хэрэглэдэг боловч 90 гаруй хувь нь хятад бүтээгдэхүүн байна. Тиймээс бид хятад бүтээгдэхүүнээс татгалзаж үнэтэй брэндээр биш өөрсдийн улс орныхоо бүтээгдэхүүнээр чимж амьдаръя гэсэн уриан дор нэгэн АЯН өрнүүлж байна.

Өөрөөр хэлбэл та хятад бүтээгдэхүүний хэрэглээг монгол болгон өөрчлөхөд энэхүү аяны маань гол зорилго оршино. Та манай бүтээгдэхүүнээс хэрэгтэй зүйлсээ худалдан авч зургийг нь постлоорой. Үйлдвэрлэл хөгжих нь улс орон хөгжихийн үндэс билээ. Эх оронч хүн бүхэнд зориулав. 



Монголыг Монголчууд бид л бүтээнэ. MR брэнд.