Гамшиг, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангуулах сургалтыг Дундговь аймгийн аймгийн төвд зохион байгууллаа. Тус сургалтанд эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга нар болон ЭМГ, ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд нийт 30 хүн оролцжээ. Энэхүү сургалтаар гамшиг онцгой байдлын үеийн эрүүл мэндийн удирдлагын тулгамдсан асуудалууд, Мэргэжлийн ангийн бүтэц, чиг үүрэг, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө хийх, анхаарах асуудлууд, Гамшгийн үеийн цус, цусан бүтээгдэхүүний бэлэн байдал, Гамшигийн голомтод эмнэлгийн тусламжийг зохион байгуулах арга зүй, галзуу, хачигт халдварын талаар, гамшгийн үеийн яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилал зэрэг сэдвээр зохион байгууллаа.