m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.26 01:55
59
Лалланагийн үнийг нэмжээ

Английн “Саутгемптон” ахлагч, хагас хамгаалагч Адам Лалланагаа 25 сая фунт-стерлингээс нааш зарахгүй гэсэн шийдвэрт хүрчээ. “Ливерпуль” Лалланагийн төлөө 20 саяыг амласан юм. Гэвч Лалланагийн унаган баг “Борнмут” түүний наймааны 25 хувийг хүртэх эрхээ эдлэхийг хүссэн тул “Гэгээнтнүүд” үнэ нэмж, 25 саяд хүргэхээр болсон гэнэ. Адам Лаллана 12 нас хүртлээ “Борнмут”-ын хүүхдийн академид суралцаад тэндээсээ “Саутхемптон”-ын академид очсон юм байна. Тиймээс 25 саяар зарвал “Саутхемптон” 20-ийг нь, “Борнмут” 5-ыг нь авах бололтой.