m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.26 04:19
105
Их мастер Б.Хатанбаатар түрүүлэв

Орхон аймгийн төв Баян–Өндөр сумын 20 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргалаа. Тэмцээний "А" ангилалд 24 шатарчин тоглосноос өрсөлдсөнөөс ОУИМ Б.Хатанбаатар түрүүлж, ОУМ Н.Баттулга, дэд мастер Б.Оюунболд нар мөнгө, хүрэл медаль хүртэн дэд мастер Ц.Алтанбаяр, Э.Болдоо нар “айргийн тав”-д оржээ.

Харин "В" ангилалд нийт 93 шатарчин ухаанаа уралдуулснаас Орхон аймгийн "Ламаадан" клубийн шатарчин Д.Батжаргал аваргалж, мөн аймгийн шатарчин Б.Сумъяа-Очир, Ц.Төгөлдөр (Улаанбаатар), А.Золжаргал (Орхон), А.Жаргалсайхан (Орхон) нар удаалсан байна.