“Хувцас бурхан, бие чөтгөр” гэж ярьдаг. Харин өмссөн хувцас маань бидний эрүүл мэндэд хэр нөлөөтэйг тэр бүр анзаардаггүй. Иймээс та эрүүл саруул явья гэвэл юуны өмнө хувцасныхаа материалыг сайн сонгож авч байгаарай. Орчин үед ихэнх хувцас синтетик материалтай болжээ, гэтэл синтетикийг “шорон” гэж нэрлэж болно. Учир нь тэр “ амьсгалдаггүй”, түүнээс гадна статик цахилгаан хуримтлуулдаг тул биед маш муу ажээ. Ийм учраас синтетик хувцас өмсдөг хүмүүс эрүүл мэндээ өдрөөс өдөрт аажмаар хохироож байдаг. Хэрэв танд синтетик өмсөх зайлшгүй шаардлага гарсан бол цагт хоёроос доошгүй удаа антистатик дезодрант хэрэглээрэй. Бид голдуу гадуур хувцас авахдаа жинхэнэ арьсан материалтайг сонгодог, савхин дээл, нэхий дээл, шуба гээд. Гэтэл гадуур хувцас биед хүрдэггүй, эрүүл мэндэд онц нөлөөгүй тул синтетик шуба өмсч болно. Харин дотуур хувцас заавал жинхэнэ материалаар хийгдсэн байх ёстой. Синтетик дотоож, хөхөвч, ялангуяа трико биед маш хортой, трико бол эмэгтэй хүний биеийн доод хэсгийг бүхэлд нь тусгаарласан нэг ёсны бив битүү сав юм. Ийм учраас л нас ахих үед эмэгтэйчүүд бөөр, хөл, бүсэлхийгээр өвдлөө гэж гомдоллодог. Та ажлаа тарж ирээд, зөвхөн гадуур хувцсаа төдийгүй дотуур синтетик хувцаснуудаа тайлж хая. Хэрэв таны хувцаснууд маалингаар хийгдсэн бол та үргэлж эрүүл саруул явах болно. Материалаас гадна хувцасны загвар багагүй үүрэгтэй. Хэт бариу хувцас ялангуяа эмэгтэй хүний дотор эрхтнүүдийн байрлалыг өөрчилж, уршиг тарьдаг, хэт өргөн хувцас ханиад хатгаа тусах аюултай. Хэт урт хувцсанд орооцолдож унах магадлал ихтэй, гэмтэл авсан хүмүүсийн 15 хувь нь чухам үүнээс болсон байдаг. Хэт богино банзал сэтгэл зүйд нөлөөлж, эмэгтэй хүний биеийн хөдөлгөөнийг хязгаарладаг. Иймээс төгс хувилбар бол үргэлж дундыг баримтал.