m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.26 06:46
111
Баянголынхон хүүхдүүдээ баярлуулна

 

Удахгүй хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр болох гэж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярыг тохиолдуулан Баянгол дүүргээс “Баянголын багачууд” баярын арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.

Энэхүү арга хэмжээг дүүргээс уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ өдрийг зөвхөн хүүхдүүд тэсэн ядан хүээдэг болсон.

Уг баярын арга хэмжээ зургадугаар сарын 1-ний өдөр UB паласын задгай талбайд болох бөгөөд дүүргийн шилдэг хүүхдүүдийн урлагийн тоглолт, “Алдарт эхийн одон”гардуулах ёслол болон “Шилдэг хүүхэд”-ийг шалгаруулахаас гадна 600 хүүхдийн баярын жагсаал болно.

Энэхүү баярын арга хэмжээнд Баянгол дүүргээс сонгогдсон Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо нар болон Засаг даргын Тамгын газрын удирдлагууд оролцох юм байна.

Сонирхолтой, хөгжилтэй, гэнэтийн бэлгээр дүүрэн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж бяцхан үрсээ баярлуулаарай.