m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.23 05:56
407
Шарсан загас

Орц:

1.Загас

2.Ургамлын тос

3.Маргарин

4.Цөцгийн тос

Хийх арга

Загасыг жигнэх буюу шарахад ургамлын тос, маргарин, хайлуулсан цөцгийн тос хэрэглэвэл амттай болдог. Харин хонь, үхрийн тосыг хэрэглэвэл тохиромжой байдаг. Загасаа шарахын өмнө алчуураар үрвэл мах улаавтар өнгөтэй болно. Загасыг шарахаас өмнө давсалбал шарахад язарч бутрахгүй. Чимх давс хийсэн тосонд шарвал загасны мах хайруулын тавагны ёроолд наалдаж түлэгдэхгүй. Загасыг чанахдаа давсаа хамгийн түрүүнд усандаа уусгана. Харин шарах бол халааж буй тостойгоо хамт давсаа хийнэ. Төмс чанах бол дөнгөж нэг удаа буцалгаад л давсална. Загасыг битүү таглаж болговол хурдан бөгөөд амттай болно. Ингэхдээ нэг хоёр ширхэг улаан лооль, халуун ногоогоор хачирлаарай. Загасны үнэр нэг хэсэгтээ салдаггүй. Тэгвэл загас шарсан буюу чанасан сав суулгыг халаасан давсаар арчдаг. Загас шарахын өмнө хайруулын тавгандаа тосны хамт ширхэг төмс цэвэрлэж хэрчин хийвэл загасны үнэрийг өөртөө шингээдэг. Загасыг шарахын өмнө сүүнд хэсэгхэн бариад дараа нь гуриланд өнхрүүлбэл загас гойд амттай болдог.