“Мон цахим” компани 1996 оны 5 сард “Багануур” Хувьцаат Компанийн санаачлагаар ОХУ–ын Уралэлектроремонт, электромаркет хамтарсан хөрөнгө оруулалтаар Монгол Улсын хэмжээнд цахилгаан машиныг засварлах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Мон–Орос Цахим” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Тус компани монгол улсын эдийн засгийн голлох салбар болох уул уурхайд ашиглагддаг цахилгаан машины засвар үйлчилгээг үзүүлээд өдгөө 20 жилийн түүхийг бүтээсэн байна. Анх жилдээ 180 ширхэг цахилгаан машин засварлах хүчин чадалтай, 16 ажилтантай, 6,3 мега ньютон даралтат хүчээр шахах чадал бүхий Пресс, 1,5 метрийн голчтой 8 метрийн урттай хийцийг зорох, өнгөлөх чадвартай токарийн суурь машинтайгаар байгуулагдаж байсан бол өнөөдөр 577 ширхэг цахилгаан машин засварлах хүчин чадалтай, 50 гаруй ажиллагчидтай болж өргөжсөн байна.
Улсдаа анхдагч “Мон цахим” компани нь:
Хэрэв та уул уурхайн болон бүх төрлийн тоног төхөөрөмжинд ашигладаг цахилгаан машины засвар үйлчилгээг хийлгэхийг хүсвэл үндэсний баялаг бүтээгч Мон цахим компанитай хамтран ажиллах боломжтой. Олон жилийн дадлага туршлагатай хамт олон цахилгаан машины хөдөлгүүрийн засвар үйлчилгээг чанарын баталгаа олгон хурдан шуурхай үйлчилдэг болохыг дуулгахад таатай байна. Мон цахим компанитай холбогдохыг хүсвэл 9911-6689, 9902-3527 дугаарын утсаар холбогдоорой.