m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.29 07:10
395
Эрүүл мэндээ хумсаараа шинжье

Бидний хумс өнгөө алдаад, амархан гэмтээд байдаг шүү.Тэгвэл энэ өөрчлөлтүүд биеийн эрүүл мэндийн тань талаар мэдээллээд байгаа хэрэг ажээ.

1.Хумс цайрах нь:

Жигд цайвар хэрнээ үзүүр хэсэг нь бараан өнгөтэй болсон нь бөөр өвдсөнийг илтгэнэ. Бөөрний үйл ажиллагаа алдагдаж, цусан дахь химийн найрлаганд өөрчлөлт орсон гэсэн үг.Харин хумсны махан суурь цайрсан бол хумсан дахь цусан хангамж муудсан байна. Энэ нь чихрийн шижин, төмрийн дутагдал, бамбай булчирхайн томролт, элэгний өвчлөл зэрэгтэй холбоотой.

 2.Хумс шарлах нь:

Тамхи татдаг,эсвэл хумсаа байнга буддаг хүмүүст илрэх нь бий. Гэхдээ төмөр ,цайрын дутагдал, элэгний өвчин, чихрийн шижин гээд олон шалтгаантай тул хумсны өнгө шарлахад эмчид үзүүлж, шинжилгээ өгөх нь зүйтэй.

3.Хумс хөхрөх нь:

Ихэвчлэн зүрх, судасны эмгэгтэй хүмүүсийн хумс хөх толботой байдаг.

4.Хумсны хонь гарах нь:

“Хонь гарах” бол хүн бүрт байдаг түгээмэл зүйл. Энэ нь гараа мод, төмөр зэрэгт цохиулах, хавчуулах, маникюр байнга хийлгэх зэргээс ч улбаатай байж болно. Түүнчлэн хумсны бүтээгдэхүүнээс харшлах, акрилик хумс наах болон цайр, уураг, кальци, төмрийн дутагдал зэргээс үүдэлтэйгээр ч жижиг цагаан толбо гардаг. Ихэнхдээ долоо хоногийн дараа өөрөө алга болдог онцлогтой. Харин арилахгүй удвал эмчид хандахад гэмгүй.

5.Хумсны толио атираатах нь:

Нас нэмэх тусам хүний хумсанд босоо атираа тодордог. Харин хөндлөн атираа бол эрүүл мэндийн шалтгаантай.

6.Хумс хугарч, эмзэг болох нь:

Амин дэм дутагдах үед илэрдэг. Энэ үед эрүүл мэнддээ тустай хоол, хүнс хэрэглэх нь чухал. Түүнчлэн гар хуруундаа иллэг хийж, цусны эргэлтээ сайжруулж, зориулалтын тэжээлийн тос түрхэх нь хумсны арчилгаанд чухал нөлөөтэй.